ТЭНГЭР ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ

Энд хуран цугларсан Дэлхийн тэнгэр үзэлтэн, бөө мөргөлтөн, байгаль эх Дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүн болоод Монголын бүх ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Тэнгэр үзэлтэн, Бөө мөргөлтөн болон Дэлхийн олон улс үндэстний гол үзэл бодол нь байгаль эх Дэлхийгээ хайрлан хамгаалдаг мөн ард түмнийхээ төлөө байдаг гэдэгт итгэлтэй байна. Бидний хайрлан хамгаалах эрдэнэ баялаг болсон хүн бүр байгаль эх Дэлхийнхээ төлөө дуугарвал дуу нь нэг, дугтарвал хүч нэгтэй байгаад баяртай байна.

Зорилго

Монгол ард түмний уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох Бөө мөргөл, зан заншил, нүүдэлчин аж ахуй, язгуур урлаг, эрийн гурван наадам, түүх, соёл, Монголын бүх гайхамшигт зүйлсийг нэг дор түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Дэлхийн бүх улс үндэстэнд суурьшсан байгаа Тэнгэр үзэлтэн, Бөө мөргөлтөн, байгаль эх Дэлхийгээ хайрлан хамгаалдаг бүхий л хүмүүсийг өөрсдийн ёс зан заншил, түүх, өв соёлыг найрсгаар туршлага солилцон, бие биедээ таниулж, Монгол улсад нэгэн тэнгэр дор эвлэлдэн нэгдэж Дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө хамтран зан үйл хийх зорилготойгоор “ТЭНГЭР ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ”-ийг 2024 оны 5-р сарын 24-нөөс 5-р сарын 27-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөр

2024.05.24 (Баасан гараг)

ДЭЛХИЙН БӨӨГИЙН ХУРАЛ

Дэлхийн Олон Улсын Бөөгийн Хурлын байршил: Улаанбаатар хот

09:30-10:00 Бүртгэл

10:00-10:30 Урлагийн тоглолт /Уртын дуу, Морин хуур/

10:30-11:00 Нээлтийн үйл ажиллагаа /Хөтлөгч, НАЯЖГ-ын дарга, ТТНҮТББ-ын тэргүүн/

11:00-13:00 Эрдэмтдийн илтгэл /Илтгэл, Хэлэлцүүлэг/

13:00-14:00 Цайны цагийн завсарлагаа.

14:00-15:00 Монгол бөө нарын илтгэл /Илтгэл, Хэлэлцүүлэг/

15:00-16:00 Гадаад бөө нарын илтгэл /Илтгэл, Хэлэлцүүлэг/

16:00-16:30 Асуулт, хариулт, хэлэлцүүлэг

16:30-17:00 Хаалтын үйл ажиллагаа

2024.05.25 (Бямба гараг)

ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ

Дэлхийн Олон Улсын Бөөгийн Фестивалийн байршил: Улаанбаатар хот, Хүй долоон худаг.

05:30-07:30 Нарны тахилга хийж эхэлнэ /Бөөгийн зан үйл, Ард иргэдийн залбирал/.

10:00-10:30 Нээлтийн үйл ажиллагаа /Хөтлөгч, НАЯЖГ-ын дарга, ТТНҮТББ-ын тэргүүн/

10:30-10:40 Хөтлөгч /Бөөгийн парад дуудна /.

10:40-11:30 Дэлхийн бөө нарын парад явна. /Олон улсын бөө нарыг Дээлтэй Монгол хүн хадаг, зэс аягатай сүү амсуулаад угтаж авна/.

11:30-12:00 Туг, Сүлд залах ёслол.

12:00-13:00 Хүннү сүннүгээр эхэлсэн зохиомжит богино жүжиг

13:00-17:00 Урлагийн тоглолт /Язгуур урлаг, Морин хуурч, Дуу, Бүжиг, Шувуучлахуй, Морин харваа, Цирк, Шүхрийн үзүүлбэр, Морин цирк/.

17:00-21:00 Чөлөөт цаг /Отгуудаар зочлох, Амрах, Худалдаа наймаа, Зураг хөрөг даруулах/.

21:00 -24:00 Галын тахилга /Бөөгийн зан үйл, Ард иргэдийн залбирал/.

2024.05.26 (Ням гараг)

МОНГОЛ БЭСРЭГ НААДАМ

Монгол Бэсрэг Наадам байршил: Улаанбаатар хот, Хүй долоон худаг.

10:00-11:00 Дэлхийн амар амгалангийн төлөө бөөгийн зан үйл.

11:30-12:00 Чөлөөт цаг.

11:30-12:00 Монгол наадам нээлтийн үйл ажиллагаа. /Хөтлөгч, НАЯЖГ-ын дарга, ТТНҮТББ-ын тэргүүн/

12:00-15:00 Морь уралдаан. /Даага, Соёолон/.

12:00-18:00 Бөх барилдаан /128 бөх/.

12:00-14:00 Нум сум харвана.

12:00-14:00 Шагай наадгай.

12:00-19:00 & 20:00-21:00 Чөлөөт цаг /Орон орны бөөгийн өв соёлтой танилцаж отгуудаар зочлох, Амрах, Худалдаа наймаа хийх, Зураг хөрөг даруулах, Морь унах, Тэмээ унах, Цаа буга унах, Үхэр тэрэг унах, Олон үндэстний хоолны өргөө, Нум сум харвах, Шагай наадгай, Монгол биелгээ бүжиглэх, Монголын зэрлэг шувуудтай зураг авхуулах – Тас, Бүргэд, Шонхор, Монгол аж ахуй нүүдэлчин соёлтой танилцах, Хүүхдийн тоглоомын хэсэг, Гар урлал хийх, Дарханы үзүүлбэр/

19:00-20:00 Бай, шагнал гардуулах ёслол.

21:00-24:00 Хаалтын үйл ажиллагаа /Оройн шоу тоглолт/

2024.05.26 (Ням гараг)

НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙН БӨӨГИЙН ӨДӨРЛӨГ

Нээлттэй Дэлхийн Олон Улсын Бөөгийн Өдөрлөг байршил: Улаанбаатар хот, Хүй долоон худаг.

10:00-20:00 Нээлттэй өдөрлөг /Гаднын болон Дотоод бөө Чөлөөт үзлэг/.

Мэдээ мэдээлэл
ВИДЕО
Оролцогчид
Copyright © 2010 | WorldShamanFestival